ХЯНАЛТЫН ПОСТУУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

DSC_5921-Small.jpg

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд өнөөдөр /2020.11.20/ аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга А.Ишдорж, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр нар Арвайхээр сумын хэмжээнд ажиллаж байгаа хяналтын постын үйл ажиллагаа болон бэлэн байдлын үеийн хариу арга хэмжээний талаарх нөхцөл байдалтай биечлэн танилцав.
Энэ үеэр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын санал, хүсэлтийг сонсож, тэднийг халдвар, хамгааллыг сайтар сахиж, иргэдэд хууль ёсны шаардлагыг тавьж, үүрэг хариуцлагаа өндөржүүлж, онцгой анхаарч ажиллах чиглэлээр үүрэг, зааварчлагаа өгөв.

Мөн аймгийн Засаг дарга алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг хангаж, бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Одоогоор аймгийн хэмжээнд нийт 91 постонд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний болон бусад мэргэжлийн анги байгууллагаас бүрдсэн 259 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

scroll to top