ХЯНАЛТЫН ЦЭГЭЭР ӨВЛИЙН ИДЭШ, МАЛ, МАХЫГ НЭВТРҮҮЛЭХ, ДАМЖУУЛАХ ХУГАЦААГ ЭНЭ САРЫН 22-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЛАА

DSC_5932-Small.jpg

Өнөөдөр /2020.11.20/ Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн байдлыг хэлэлцэж, аймаг, сумын айл өрхүүд өвлийн идшээ авто тээврийн хяналтын цэгээр шилжүүлэн авах хугацааг ирэх даваа гараг буюу 11 дүгээр сарын 22-ны 24:00 цаг хүртэл сунгав.
Мөн авто тээврийн хяналтын цэгээр дамжуулж, малчдад өвс тэжээл, хивгийг хүргэхээр шийдвэрлэсэн юм.
Иймд иргэд, малчид та бүхэн халдвар, хамгааллын дэглэмийг сахиж, мал, махны гарал үүслийн бичигтэйгээр хяналтын цэгээр мал, махыг нэвтрүүлэхийг анхаарна уу.

scroll to top