ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДАД ХАЛДВАР, ХАМГААЛЛЫГ САЙТАР САХИХ ТАЛААР ҮҮРЭГ ӨГЛӨӨ

DSC_5789-Small.jpg

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд өнөөдөр /2020.11.19/ Өвөрхангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатах, тослох материал худалдан борлуулдаг шатахуун түгээх станцуудын эрхлэгч нарт аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын газрын даргын үүрэг, зөвлөмжийг хүргүүлээд байна.
Тухайн үүрэг, зөвлөмжөөр шатахуун түгээх станцын ажилчдад /түгээгчид/ нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл, амны хаалт /маск/, гар ариутгагч болон ариутгалын бодис, бээлий зэргээр хангаж, халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллахыг үүрэг болгосон юм.
Иймд дээрх үйлчилгээ эрхлэгч иргэд та бүхэн хүргүүлсэн үүргийн хэрэгжилтийг сайтар хангаж, Улсын болон аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийг хэрэгжүүлж, Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа халдвар хамгааллын зөвлөмжийг мөрдөж ажиллахыг анхаарна уу.

scroll to top