ДАМЖИН ӨНГӨРЧ БАЙГАА ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САХИУЛЖ, ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

125905260_3617235551672513_5502522639262590681_n.jpg

Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб өчигдөр /2020.11.18/ хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэж хэд хэдэн асуудлыг шуурхай шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийн хүрээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн зүүн чиглэлийн буюу “Онгийн гол”-ын пост болон баруун чиглэлийн хяналтын постуудаар Улаанбаатар хот болон баруун аймаг руу дамжин өнгөрч байгаа ачаа, тээврийн авто машинуудыг Арвайхээр сумын төв зам дагуу зогсоохгүй шууд дамжин өнгөрүүлэх шийдвэрийг гаргасан.
Үүнтэй холбогдуулан хяналтын хоёр постоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгслүүдийг тусгай зориулалт бүхий автомашинаар 24 цагийн турш зүүнээс баруун, баруунаас зүүн чиглэлд зогсоохгүйгээр дамжин өнгөрүүлж байна.
Мөн Арвайхээр суманд ирж байгаа ачаа тээврийн жолооч нараас асуумж авч, баталгаа гаргуулан оршин суух газарт нь шууд хүргэх ажлыг тусгай зориулалтын автомашинтайгаар алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Иймд орон нутгийн замд зорчих зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслийн жолооч нар халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиж, алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

scroll to top