ӨВЛИЙН ИДЭШ МАЛ, МАХЫГ ХЯНАЛТЫН ХОЁР ПОСТООР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРӨВ

125190981_3612081052187963_3503061675503727349_o.jpg

Өнөөдөр /2020.11.18/ аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргасан юм. Үүний нэг аймгийн Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар хуралдаанаар төв суурин газрын иргэд хөдөөнөөс идэш хоолоо бэлтгэхээр бол урьдчилан мал, мах авах малчинтай утсаар холбогдон 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны хооронд аймаг, сумдын хяналтын постон дээр авч ирүүлэх, шилжүүлэн хүлээн авах дамжуулгыг хийхээр шийдвэрлэсэн асуудлыг дахин хэлэлцэж, Арвайхээр сумын хяналтын хоёр постоор иргэд мал, махыг шилжүүлэх, дамжуулалт хийхээр шийдвэрлэсэн. Иймд иргэд, малчид Арвайхээр сумын #зүүн пост буюу “#Онги_гол“-ын #пост, мөн #баруун_постоор зохих зөвшөөрлийн гарал үүслийн #гэрчилгээтэй мал, махыг оруулахыг #анхаарна уу.

Жич: Бусад #хяналтын_цэгүүдээр нэвтрүүлэхгүй болно.

scroll to top