СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

DSC_5620-Small-e1605357366871.jpg

Тус газраас Монгол улсад Коронавирусын халдвар тархсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/502 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн хэмжээнд гудамж талбай олон нийтийн газраар зорчиж буй иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, иргэдэд чанга яригчаар анхааруулга сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.
Иргэн та эрүүл мэндийн үйлчилгээ болон хүнсний зүйл авахаас бусад тохиолдолд гэртээ байж болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаална уу.

scroll to top