ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ

DSC_5054-Small.jpg

 Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 6-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгууллаа.  Сургуулийг сумын засаг даргын а/90 дүгээр захирамжийн хүрээнд сумын хэмжээнд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн сургуулийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

“Яаралтай цуглар” Зарлан мэдээллийн дохиогоор сумын Онцгой комиссын гишүүд, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн цуглан жагсаалын жигдрэлт, аранзны бэлтгэл бэлэн байдлаа Нийт 54 хүн, 5 техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжтэйгөө цуглаж сургуулийн үйл ажиллагаанд оролцсон. Сургуулийг 3 үе шаттайгаар зохион байгуулсан. Үүнд: танхмын, хээрийн,онолын гэсэн чиглэлээр зохион байгуулсан.

Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг Удирдах бүрэлдэхүүн, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах төлөвлөлт, төлөвлөгөө боловсруулах заавар, Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийх аргачлал, иргэдийн сургалтыг Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, гал түймэр,  Ерөнхий боловсролын сурагчдыг 4 бүлэг болгон насны онцлогт тохируулан Аврагч Мазаалай, өрхийн аюулгүй байдал, гамшгийн ерөнхий ойлголт гэсэн сэдвүүдээр сургалтыг Онцгой комиссын 17, мэргэжлийн ангийн 62, ерөнхий боловсролын 49 багш, 369 сурагч, 45 иргэнд нийт 542 хүнд сургалт зохион байгуулж мэдлэг, дадлага, чадвар эзэмшүүллээ.  

scroll to top