САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_4767-Small.jpg

Тус газрын алба хаагчдын сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж “Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүй, цаашид анхаарах асуудлаар” газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Б.Батбилэг мэдээлэл хийж, алба хаагчидтай харилцан ярилцаж, тэдний санал, хүсэлтийг сонсож, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэн алба хаагчдаар сахилга, хариуцлагын зөрчил гаргахгүй байх баталгааг гаргуулж гарын үсэг зуруулж үүрэг чиглэл өгсөн.

    

Мөн зөвлөгөөний үеэр алба хаагч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хувь хүний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах зорилгоор “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм” болон “Өөрийгөө бүтээхүй, эерэг хандлага” зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулсан юм.

Алба хаагч бүр хариуцлагатай байх нь байгууллагын амжилтын эх үндэс юм.

scroll to top