Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдөр ажиллалаа ажиллах хугацаандаа Онцгой байдлын газрын даргын үүрэгт ажлыг хүлээлцэн үүрэг чиглэл өгч байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн энэ үеэр Онцгой байдлын албанд шинээр томилогдон орсон шинэ залуу гэр бүлийг дэмжин 5 ханатай гэр, нэг алба хаагчид гардуулан өгсөн.
Өвөрхангай аймгийн засаг даргын нэрэмжит Арвайхээр лиг”-2020 сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байранд Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарсан. Шагналыг Аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Энхтөр Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж-д гардуулан өгсөн юм.