АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

DSC_1738-Small.jpg

Тус газрын сургуулийн жилийн сүүлийн хагас хоёрдугаар шатны сургалтын нээлтийн үйл ажиллагааны хүрээнд алба хаагч нарын дунд мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ажлын үр дүнг сайжруулах, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор ‘Ажил мэргэжлийн аварга шалгаруулах’ тэмцээнийг энэ сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулав.
Тус тэмцээнд 8 төрлөөр нийт 6 багийн алба хаагчид хурд, хүч, авхаалж самбаа, эзэмшсэн мэдлэг, ур, чадвараа дайчлан өрсөлдөж шилдэг багууд тодров.
Энэхүү тэмцээний *Тэргүүн* байранд Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн дэслэгч Г.Сүрэнжав ахлагчтай 2 дугаар салаа шалгарч ‘Өргөмжлөл’ үнэ бүхий зүйлээр, *Дэд* байранд Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн ахмад Б.Балжинням ахлагчтай 4 дүгээр салаа шалгарч ‘Өргөмжлөл’ үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдав.
Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагч нарт баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

scroll to top