
2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-ийн ажилтан албан хаагчдад Гамшгаас хамгаалах сургалт зохион байгууллаа. Сургалтанд 21 ажилтан албан хаагч хамрагдаж гамшгийн мэдлэгээ дээшлүүлсэн.

Тус сургалтаар Гамшгийн ерөнхий ойлголт, Байгууллагын галын аюулгүй байдал, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам, Гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хэрхэн хамгаалах, гал унтраагуур ашиглах талаар гамшгийн мэдлэг олгосон. Мөн гал түймэр, аянга цахилгаан, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага боршур 60 ширхийг тараасан.
