“ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИО”-ООР АЖИЛЛАЛАА

DSC_1367-Small.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргын баталсан *Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, алба хаагчдын амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах бэлэн байдлыг дээшлүүлэх* нэгдсэн арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хужирт суман дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний 07:00 цагт “Зарлан мэдээллийн дохио’-г “Улбар шар кодоор’ өгч ажиллуулан жагсаалын үзлэг, хээрийн үүргэвч, машин техник, багаж зэвсэглэмжид  үзлэг шалгалтыг зохион байгуулан  холбогдох үүрэг, чиглэлийг өгч ажиллалаа.

scroll to top