ГОЛЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ

DSC_9124-Small-1.jpg

Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 18см бага буюу усны дундаж гүн 21см, хамгийн их гүн 37см байна. Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 14см бага буюу усны дундаж гүн 47см ,хамгийн их гүн 89см байна.

Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол нь Уянга сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5см их буюу усны дундаж гүн 12см, хамгийн их гүн 30см байна. Арвайхээр сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 45см бага буюу усны дундаж гүн 9см ,хамгийн их гүн 24см байна.

Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 21см бага буюу усны дундаж гүн 18см ,хамгийн их гүн 22см байна. Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь усны түвшин олон жилийн дунджаас 11см бага буюу усны дундаж гүн 10см хамгийн их гүн 22см байна. Хөгшин Орхон нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5см бага буюу дундаж гүн 21см, хамгийн их гүн 30см байна.                       

scroll to top