ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР БУРИАДЫН БОЛДБААТАР 17 ДАХЬ ӨДРӨӨ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ИРЛЭЭ

DSC_9854-Small.jpg

Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой, Говь-Алтай аймаг, аймгийн прокурорын газар байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Буриадын Болдбаатар Алтай хотын төв Жанчив баатрын талбайгаас Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбай хүртэл 1040 км замыг 34 хоногт туулах түүхэн гүйлтийн 17 дахь өдрийн 15:30 цагт Өвөрхангай аймгийн Төв Аюуш-баатрын талбайд ирсэн.

Өвөрхангай аймагт орж ирэх үеэр Онцгой байдлын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Агаарын цэргийн 113 дугаар ангийн алба хаагчид болон аймгийн төрийн байгууллагуудын төлөөлөл хүндэтгэл  үзүүлж гүйлтийн замд нь тосож авлаа.

scroll to top