АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЗАРИМ НЭГ АРГА ХЭМЖЭЭГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

DSC_9805-Small.jpg

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгалаа.Өнөөдөр аймгийн онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг PС тоглоомын газар, диско барнаас бусад бүх төрлийн хүүхдийн тоглоомын газар, караоке, биллиард, шашин, соёл, урлаг, үзвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн үе шаттайгаар нээхийг зөвшөөрөв.

Хурдан морины уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх, цолны мялаалга, анги хамт олны уулзалт, төрийн байгууллага, улсын болон орон нутгийн өмчит байгууллагуудын аялал зугаалга зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа.

scroll to top