АЛБА ХААГЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ.

DSC_9660-Medium.jpg

Монгол улсын Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Онцгой байдлын албаны 16 жилийн ой, үндэсний баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын албанд шинээр томилогдон ажиллаж байгаа 23 алба хаагч Цэргийн тангараг өргөж цэргийн алба хаагч боллоо. Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж,  Аймгийн Засаг дарга О.Батжаргал, Хүндэтгэл /музейн/-ийн танхим болон ахмадын асуудал хариуцсан бэлтгэл хурандаа Г.Чулуунбаатар, Тангараг өргөсөн алба хаагчдын төлөөлөл үг хэлж алба хаагчдад амжилт хүссэн.

Аймгийн засаг дарга О.Батжаргал ажил хөдөлмөрөөр манлайлан ажиллаж байгаа алба хаагчдыг Засаг даргын жуух бичгээр а/а С.Санжаажамцой д/а Я.Шийрэв, а/а Г.Уламбаяр, а/а Д.Батхуяг, а/а Т.Билгүүтэй а/а Г.Алтанцэцэг нар шагнагдлаа шагнагдсан алба хаагчдад халуун баяр хүргье.

scroll to top