АЛБА ХААГЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

DSC_9682-Small.jpg

Монгол улсын Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Онцгой байдлын албаны 16 жилийн ой, үндэсний баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын албанд шинээр томилогдон ажиллаж байгаа 23 алба хаагч Цэргийн тангараг өргөж цэргийн алба хаагч боллоо. Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж, Аймгийн Засаг дарга, О.Батжаргал, Хүндэтгэл /музейн/-ийн танхим болон ахмадын асуудал хариуцсан бэлтгэл хурандаа Г.Чулуунбаатар нар Цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд оролцож алба хаагч нарт эх орныхоо төлөө тангараг өргөж байгаад халуун баяр хүргэсэн юм. Төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн үе, үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт алба хаагчид аймаг, орон нутгийн удирдлагууддаа Цэргийн тангараг өргөсөн алба хаагчдын төлөөлөлөөс сэтгэлийн үгээ хэллээ. Мөн Онцгой байдлын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагналаа. Тус шагналаар а/а С.Санжаажамцой д/а Я.Шийрэв, а/а Г.Уламбаяр, а/а Д.Батхуяг, а/а Т.Билгүүтэй а/а Г.Алтанцэцэг нарыг тус тус шагнаж алба хаагчдад ажлын амжилт хүслээ.

scroll to top