ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Т.БАДРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

DSC_0308-Small.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж нийт алба хаагчидтай уулзалт хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал Онцгой байдлын газрын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч, ажиллах орчин нөхцөлийн дотоод нөөц бололцоогоо ашиглан идэвхи санаачилгатай ажиллаж байгааг онцлон тэмдэглэж баяр хүргэж эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Дэд хурандаа цолоор 1, Хошууч цолоор 2, Ахмад цолоор 5, дэслэгч цолоор 1 алба хаагч шагнагдаж офицерын бүрэлдэхүүнд орсон бол, ахлах ахлагч цолоор 2 алба хаагч, ахлагч цолоор 4 алба хаагч тус тус шагнагдаж, Албаны төлөө 1-р зэргийн тэмдэгээр 4, Албаны төлөө 2-р зэргийн тэмдгээр 4, Албаны төлөө 3-р зэргийн тэмдгээр 4, Сайшаалын үнэмлэхээр 3, Баярын бичгээр 6, Жуух бичгээр 6 алба хаагч тус тус шагнагдлаа. Шагнагдсан алба хаагчиддаа баяр хүргэж ажлын өндөр амжилт хүслээ.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр алба хаагчдад “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д орсон нэмэлт өөрчлөлт, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулга хийсэн.

scroll to top