ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

DSC_9124-Small-2.jpg

Цаг агаарын байгууллагаас ирсэн мэдээллээр өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар 24-нд төвийн аймгиуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудбн нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Иймд Өвөрхангай аймгийн ард иргэдэдээ онцгойлон анхааруулахад Өнөөдөр Тарагт, Уянга, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Хрхорин Хужирт Бүрд, Зүйл, Баян-Өндөр сумдын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Онцгойлон анхааруулж байна.

-Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,

-Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,

-Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.

– Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлж, урьдчилан сэргийлэх  арга хэмжээ авахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top