СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ БАЙРУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

104374445_336262304034362_4715244921591109173_n.jpg

Монгол улсын засгийн Газрын 188 дугаар тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд, Улсын ИХ Хурал, орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт зохион байгууллаа. Тус шалгалтаар Арвайхээр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Тарагт, Уянга, Хайрхандулаан, Нарийнтээл сумдын 32 ухуулах байр, 3 намын төв штабын байр, 24 хэсгийн хороо нийт 54 объектод хяналт шалгалтыг зохион байгуулж 36 зөрчлийг илрүүлэн арилгуулахаар улсын хяналтын байцаагчийн 24 мэдэгдэл хүргүүлэн зөвлөн туслах, заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

scroll to top