УСАНД ЖИВСЭН ИРГЭНИЙГ 10 МИНУТАД АВРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

download-3.jpg

Архи уусан үед голын хүйтэн ус руу орох нь хүний бүх биеийн шөрмөсийг татаж, өөрийгөө удирдах чадвар буурах, тухайн хүний биеэр цус гүйх нь удааширч бие бүхэлдээ хүндэрч хөдөлгөөн хийж амжилгүй усанд живдэг байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэдий сайн сэлдэг байсан ч гэсэн живдэг.

Усанд живсэн хүнийг арван минутын дотор анхны тусламжийг зөв үзүүлснээр аврах бүрэн боломжтой байдаг аж. Харин түүнээс дээш болсон үед болон амьсгалын зам руу их хэмжээний ус орох, гадны биет орж бөглөсөн тохиолдолд аврах боломжгүй байдаг байна. Ус болон тогтоол ус, гүнзгий цүнхээлд хөл алдаж живсэн тохиодолд амьсгалын зам усаар дүүрч бөглөрснөөр амь насаа алддаг. Усанд осолдсон иргэдийн ихэнх хувь нь усны гүнийг мэдэлгүй бүсэлхийнээс дээш усанд орж санамсаргүй байдлаар живж амь насаа алддаг аж.

scroll to top