УСАНД ОСОЛДСОН ИРГЭДИЙН 90 ХУВЬ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН БАЙДАГ

20160710_210949.jpg

Голын эрэг бараадан, хүүхдүүдээ цэвэр агаарт салхилуулан гэр бүл, найз нөхдөөрөө амарч суух сайхан. Гэвч санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр байлгаснаас голын усанд хөл алдан усанд живж, амиа алдсаар байгаа юм.

Түүнчлэн амралтын өдөр болохоор голын эрэг дагасан нийслэлчүүдийн архидан согтуурах явдал олширдог. Иргэд хэт халуунд халууцаж архи уусан үедээ голын усанд орвол сэрүүцэж, архи гарч толгой сэргэдэг гэсэн ташаа ойлголттой байдгаас үүдэн гол руу орж живдэг байна. Усанд живж, амиа алдсан иргэдийн ихэнх буюу 90 хувь нь архидан согтуурсан үедээ осолддог гэсэн судалгаа байдаг.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top