ХЭЭРИЙН ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_8924-Small.jpg

Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу, Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 07 цаг 20 минутанд Яаралтай цуглар дохиогоор улаан кодоор цуглуулж Хээрийн дадлага сургуулийг 2020 оны 06 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулж дараах бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа. Үүнд:

  1. ЯЦ дохио
  2. Хээрийн үүргэвчний үзлэг
  3. Машин, техникийн үзлэг
  4. Жагсаалын үзлэг
  5. Багаж зэвсэглэмжийн үзлэг
  6. Бие бүрэлдэхүүний оройн тоо
  7. Өглөөний гүйлт, гимнастик
  8. Мэргэжлийн ур чадвар шаардах тэмцээн уралдаан
  9. Хээрийн үүргэвчтэй 30 км явган марш үйлдэх
  10. Үер, усны аюулын үед хэрхэн ажиллах үзлэгийг тус тус шалгасан.

Тус хээрийн дадлага, сургуулийн төгсгөлд Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж үнэлгээ  өгч цаг үеийн холбогдолтой үүрэг чиглэл өгч алба хаагчдынхаа цаашдын ажилд нь амжилт хүслээ.

scroll to top