АВТОМАШИНЫ ЧАНГА ЯРИГЧААР СЭРЭМЖЛҮҮЛЭГ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

DSC_8030-Small.jpg

Урин дулаан цаг ирж амралтын улирал эхэлсэн, 6 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүд бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр амралтын өдрүүд үргэлжлэн тохиож байгаатай холбогдуулан Хүүхдийг хараа хяналтгүй эрсдэлтэй газар гол, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд явуулахгүй, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг ахуйн гал түймэр, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, мөн коронавирусээс урьдчилан сэргийлж бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулан явахгүй байх, гудамж талбайн хүүхдийн тоглоомын газарт тоглуулахгүй байх, амны хаалтыг тогтмол зүүж хэвших сэрэмжлүүлгийг тусгай зориулалттай автомашины чанга яригчаар олон удаагийн давтамжтай түгээн ажиллаж байна.

scroll to top