ЭНХИЙГ САХИУЛАГЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ

101220340_718400252036718_2171519242766123008_n.jpg

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 5 дугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон зарлаж 1948 оноос хойш жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулахад чиглэдэг.

Энэхүү энхийг сахиулах үйл ажиллагаанд тус газраас хамгийн анхдагч 2012-2013 онд дэд хурандаа Б.Батбилэг,  2016-2017 онд ахмад Б.Гаваадамба, 2017-2018 онд ахлах ахлагч Т.Эрдэнэ-Очир, ахлах ахлагч Н.Адъяадорж нар нь БНӨСУ, БНХСУ дахь Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны  3 удаагийн ээлжинд явж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оролцож үүрэг гүйцэтгэжээ.
Алба хаагч нартаа бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс “Олон улсын энхийг сахиулах өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

scroll to top