ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ!!!!!!

85085727_1292711847586863_4845992616321351680_n.jpg

Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ихэнх нутгаар бороо, нойтон цас, 19, 20-ны өдөр нутгийн зүүн хагаст, 21-ний өдөр төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, салхины хурд 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top