“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР” ЭНЭ САРЫН 25-НД ТОХИОНО

unnamed-4.jpg

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан.

Харин энэ удаа гуравдугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Иймд:

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх;
Барилга, байгууламжид үзлэг, шалгалт хийх;
Байгууллагын болон өөрийн цахим хуудсанд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн талаар мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, видео хичээл, зөвлөмжийг байршуулж, олон нийтэд хүргэхийг Онцгой байдлын газраас уриалж байна.

scroll to top