ХОТ, АЙМАГ, СУМРУУ ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЛАА

df629b121cc1af4original.jpg

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ‘Аэрофлот’-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх ‘Бадрах энержи’ компанид ажилладаг Францын иргэнээс Ковид-19 халдварын шинж тэмдэг илэрч, халдвар авсан нь тогтоогджээ.
Үүнтэй холбогдуулан аймаг, сум, хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг өнөөдөр /2020.03.10/ 07.00 цагаас 2020.03.16-ны өдрийн 07.00 цаг хүртэл хязгаарлах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасныг хэрэгжүүлж эхлээд байна.
Иймд ард иргэд тайван байж мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна.

scroll to top