ГОЛ, МӨРНИЙ МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

02470971e03f07d04a6a05a7d10ee2e9cbcf079c.jpg

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. /2020.03.04/ -ны өдрийн байдлаар манай орны зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт багасан хэврэгшиж байгаа тул цаг хожиж зам товчлох, гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр автомашинтай тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас иргэд, олон нийтэд онцгойлон анхааруулж байна.

scroll to top