ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН НЭЭГДСЭНТЭЙ ХОЛБООТОЙ ТУС АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 3671 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 18749 ЗОРЧИГЧ ДАМЖИН ӨНГӨРСӨН БАЙНА

DSC_0342.jpg

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын болон аймаг сум, сум баг хоорондын авто замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд нийт 20 хяналтын цэгт Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 10 алба хаагч, Цагдаагийн  газрын 27 алба хаагч, Мэргэжлийн анги байгууллагын 30 ажилтан, алба хаагчид 24 цагаар замын хөдөлгөөнд хяналт тавьж, учирч болзошгүй эрсдэл, осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Хоногийн хугацаанд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 3141 тээврийн хэрэгслээр 16612 зорчигч, аймаг руу 530 тээврийн хэрэгслээр 2137 зорчигч нийт 3671 тээврийн хэрэгсэл 18749 зорчигч дамжин өнгөрсөн байна. Энэ хугацаанд зам тээврийн осол, хэрэг гараагүй байна.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, шөнийн цагаар гэрлээ шилжүүлж, жолооч, зорчигч нар хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, замын хөдөлгөөнд бусдыгаа хүндэтгэн соёлтой оролцохыг уриалж байна.

scroll to top