ЗАМ НЭЭГДСЭНЭЭС ХОЙШ 300 ОРЧИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ 1350 ИРГЭН ЗОРЧИЖ БАЙНА

88082129_638576846954985_8194631011871490048_n-scaled.jpg

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын замын хөдөлгөөнийг өнөөдөр /2020.03.03/ 06.00 цагт нээсэнтэй холбогдуулан   Арвайхээрээс зүүн чиглэлд өглөөний 06:00-09:00 цагийн байдлаар 300 орчим тээврийн хэрэгсэл, 1350 гаруй иргэд замын хөдөлгөөнд зорчиж байна.
Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын болон хөдөлгөөнт хяналтаар 67 алба хаагч үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд 100 км тутамд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар байрлаж, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж мэдээлэл хүргэж байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийн дагуу оролцож, халтиргаа гулгаатай авто замаар хурдыг тохируулж, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж оролцохыг Онцгой байдлын газраас  анхааруулж байна.

scroll to top