Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ус, цаг уурын орчин шинжилгээний төвөөс гаргасан мэдээгээр 24, 25, 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 29-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 25-нд болон 3 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, 26, 28-нд ихэнх нутгаар, 27, 29-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.
Тиймээс цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
Мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хулгайн замаар гарч яваад цасанд сууж, төөрөх зэргээр хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулах, өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.