ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

84573916_2875038482558894_5127143043828285440_n.jpg

Ус, цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан мэдээгээр:
2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр

24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар

25-нд төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

26, 27-ны өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан_шуурга шуурч, салхи 23, 24, 26-ны өдрүүдэд зарим газраар, 27-ны өдөр говь талын нутгаар 13-15м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж мөрдөх,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас  онцгойлон анхааруулж байна

scroll to top