Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Булган аймгийн Рашаант /Сансар/ чиглэлд маш ширүүн цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчино уу. Мөн Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын мэдээг тухай бүр авч, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
