ХОРОМ БҮРЭЭ АНХААРЪЯ!!!

tulegdelt_plakat_02-724x1024-1.jpg

Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг хүүхэд харах төв, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 2020 оны 01-р сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоосонтой холбогдуулан бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэр, орон сууцанд цоожлон орхих зөрчил ихсэж, үүний улмаас хүүхдийн түлэгдэлт, ахуйн осол, гэмтэж бэртэх, гал түймрийн аюулд өртөх цаашлаад амь насаа алдах тохиолдлууд гарч байна. Иймд, эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх,  өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх, хийн түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэрт хадгалахгүй байх, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх, гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлдээхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж хором бүрд анхааралтай, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top