НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

80903458_476988586572991_8323207132824469504_n.jpg

Монгол Улсын Шадар Сайдын баталсан Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөө хуваарийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн 26 алба хаагчид Арвайхээр сумын 4,8 дугаар багийн гэр хорооллын айл өрхүүдэд гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж, шалгалтанд 540 айл өрх хамрагдан, 360 зөрчил дутагдлыг илрүүлж, 65 зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч заавар зөвлөгөө өгч, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг тараан ажиллалаа.
Мөн Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ цоожилж орхихгүй байх, цахилгаан хэрэгсэл, газ, лаа, чүдэнз, сайжруулсан түлшний буруу хэрэглээнээс үүдэн хүүхэд эрүүл мэндээрээ хохирох явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран гэр бүлд өгөх зөвлөгөө гаргаж нийт 340 ширхгийг тараан ажиллалаа.
Нэгдсэн арга хэмжээ 2020 оны  02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

scroll to top