ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

81324560_455275065386934_5051657803895144448_n.jpg

Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулагдах барилга байгууламжуудад гамшиг осол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулахад хяналт тавьж аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхдээ иргэдийг болзошгүй ахуйн ослоос урьдчилан сэргийлэн пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг зогсоож гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус арга хэмжээ 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд Арвайхээр, Хархорин сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барааны зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, шинэ жилийн баярын хүлээн авалт зохион байгуулах баар,караоке, зоогийн газрууд хяналт шалгалтад хамрагдаж байна.

Мөн пиротехникийн хэрэгслийг зөвхөн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд худалдан борлуулах эрхтэй бөгөөд иргэдийн гар дээрээс хууль бусаар худалдаалагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаж байна. Иймээс иргэн та баталгаагүй пиротехникийн хэрэгслийг худалдан авахгүй байж дур мэдэн пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг ашиглахгүй байхыг анхааруулж байна.

scroll to top