ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ВИДЕО ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

J1A1294-1024x682.jpg

2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийт нутгаар хүйтэрч цасан шуурга шуурах төлөвтэй байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл өнөөдөр /2019.12.27/ Аймгийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Авто тээврийн газрын удирдлагуудыг оролцуулан видео хурал зохион байгуулж үүрэгжүүллээ. Видео хурлын дараа Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч хошууч Б.Батсайхан болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаг агаар хүндэрсэн үед орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын мэрэгжилтэнүүдтэй ярилцаж чиглэл өгч ажиллалаа.

scroll to top