ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

80378244_2683493438431123_248143994679197696_n.jpg

Онцгой байдлын газрын 2019 оны тайлангийн хурлыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн “Хүүхдийн ордон ”-д зохион байгууллаа.
Тайлангийн хурлын үйл ажиллагааг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж нээж  үг хэлсэн 2019 онд тус аймгийн Онцгой байдлын газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажил, ололт, амжилтын талаар танилцууллаа. Тайлангийн хуралд Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, Улаан загалмайн хорооны дарга Б.Энхцогт  нар хүндэтгэн ирж үйл ажиллагаанд ороцсон юм. Онцгой байдлын газрын хувьд 2019 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлж төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангаргаа нэр төртэйгээр биелүүлсэн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсч, цаашид гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Тайлангийн хурлын үйл ажиллагааны үеэр 2019 онд ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчид, шагнаж урамшууллаа.
Аймгийн засаг даргын жуух бичгээр гал түймэр унтраах 12 дугаар ангийн 2-р салааны захирагч а/д Ж.Энхтөр, гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн галын автомашины жолооч а/а Ж.Баасандорж

Арвайхээр сумын засаг даргын жуух бичгээр  Эрэн хайх аврах бүлгийн усчин аврагч а/а Ө.Өсөхбаяр, гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн Гал унтраах авто машины жолооч а/а Д.Жанчив

Онцгой байдлын газрын 2019 оны тэргүүний алба хаагчидаар

Тэргүүний алба хаагчаар Эрэн аврах бүлгийн дарга а/х Г.Ганбаатар, Тэргүүний алба хаагч  Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэсийн   Гал түймэр унртаах аврах  45 дугаар ангийн аврагч гал сөнөөгч а/а Н.Өлзийхутаг,Тэргүүний алба хаагч Гал түймэр унртаах аврах 12 дугаар ангийн Гал унтраах авто машины жолооч а/ч Б.Хишигжаргал, Тэргүүний салааны захирагч Гал түймэр унртаах аврах 12 дугаар ангийн 1-р салааны захирагч  а/д Д.Бямбатогтох, Тэргүүний жолооч Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унртаах аврах 45 дугаар ангийн а/а Д.Гомбо Тэргүүний Шуурхай удирдлагын оператор гал түймэр унтраах аврах  12 дугаар ангийн Шуурхай удирдлагын оператор а/а Г.Алтанцэцэг тус тус шагнагдаллаа.

scroll to top