Алба хаагчдыг шагнаж урамшуулав

GJ1A0116.jpg

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

 Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаар тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр, ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан, бэлтгэл бригадын генерал Ц. Амгаланбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр,  ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусгамжийн газрын газрын ахлах  мэргэжилтэн, ахмад Я.Отгончимэг, Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Бадамханд, НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын жолооч-холбоочин, ахлах ахлагч Б.Ганбат, мөн ангийн аврагч, ахлах ахлагч М. Мөнхмандах, Багахангай дүүргийн ОБХ-ийн ахлах мэргэжилтэн, хошууч Т. Ичинноров, мөн хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч С. Жавзандулам нарын 14 алба хаагчийг,

“Онц гал сөнөөгч” тэмдгээр НОБГ-ын Багахангай дүүргийн ОБХ-ийн механик-жолооч, ахлах ахлагч Х.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Чулуунбаатар, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч  Н. Саруулхүү, Хан-Уул дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г. Хувьзаяа, Налайх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Отгонбаяр,  Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Дэмбэрэл, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Ц.Оюундэлгэрэх нарын 14 алба хаагчийг,

 Мөн Монгол Улсын Шадар сайдын нэрэмжит “Хүндэт жуух бичиг”-ээр Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Ш.Энхболд, Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч О. Мөнхтунгалаг нарыг,

 Харин Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/205 дугаар тушаалаар Эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан” тэмдгээр НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын эмч-сэтгэл зүйч, ахмад Э.Отгонтуяа, мөн ангийн эмч, хошууч Х. Энхбат нарыг,

 Батлан хамгаалахын сайдын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 44 дүгээр тушаалаар “Дайчин алдар-1” медалиар ОБЕГ-ын Дотоод хяналт шинжилгээ, аюулгүй байдлын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Энхбаатар, НОБГ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн шалган нэвтрүүлэгч, ахлах ахлагч Ц.Баярбаатар, Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн менежер, дэд хурандаа Д.Мөнхбат, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Д.Шижирболд нарыг,

“Дайчин алдар-2” медалиар НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын захирагч Ш.Мэндсайхан, Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Тамираа нарыг,

 “Дайчин алдар-3” медалиар ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, ахмад С.Батдалай, Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир, Бодлого зохицуулалт хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хошууч М.Батмөнх, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Дөвшин, Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч Ч.Отгонтөгс, Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Н.Найданболд нарыг,

“Эх орны төлөө-2” хүндэт тэмдгээр Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Т.Жаргалсайхан, “Эх орны төлөө-3” хүндэт тэмдгээр Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Л.Мөнхбаатар, мэргэжилтэн, хошууч Б. Хишигбаатар нарыг,

 Зам, тээврийн  хөгжлийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар тушаалаар Монгол Улсын “Онц тээвэрчин” тэмдгээр НОБГ-ын  Аврах анги-105-ын жолооч-холбоочин, ахлах ахлагч Ц.Нэргүй, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч П.Баасанцэрэн, Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн Гал түймэр, унтраах аврах 34 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч А.Лувсандаш, Баянзүрх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Эрхэмбаяр нарыг,

  Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/709  дугаар тушаалаар Монгол Улсын “Хилийн төлөө” тэмдгээр НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т. Даваадорж, “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдгээр нийслэлийн Аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрах, Баянзүрх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Ууганбаатар нарыг,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  А/50  дугаар тушаалаар Мэдээлэл харилцаа холбооны “Тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Лхамжав, мөн газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Өнөрсайхан, Багахангай дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч Б. Алтанцэцэг, мөн ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч Ф.Нарангэрэл нарыг,

Мөн Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн “Нигүүлсэл” мөнгөн медалиар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Анхтуяа, “Энэрэл” алтан медалиар, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын мэргэжилтэн, хошууч С.Байгалмаа, Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч, хошууч Т. Ууганбаяр нарыг, “Шилдэг залуу” алтан медалиар ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын оператор, дэд ахлагч О.Сувд-Эрдэнэ, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, дэслэгч Т.Билгүүн, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б. Амаржаргал, Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч О.Төмөртулга, Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Э. Амгалан нарыг шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top