АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!

IMG_0239.jpg

Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр 2019 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-ны өдөр ихэнх нутгаар, 13-ны өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 11,12-ны өдөр ихэнх нутгаар, 13-ны өдөр говь талын нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч, нийт нутгаар эрс хүйтрэн авто зам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна.

Өвөрхангай аймгийн нутгаар үүлшинэ өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 мерт Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Арвайхээрт солигдмол үүлтэй цас орохгүй, Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөндөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 15-нийг хүртлэх5 хоногийн цаг аргаарын урьдчилсан төлөв

11-нд нутгийн хойд хэсгээр 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Салхи 10-12 нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 мерт хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч говийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөндөө 11-16 градус өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Иймд  иргэд цаг  агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед  холын замд гарахгүй байхыг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр ямар арга хэмжээ авах вэ?


    -Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг биелүүлэх
    – Гэр, орон байрнаасаа гарахгүй байх
    – Гал түймрийн аюулаас болгоомжлох, шаардлагатай тохиолдолд цахилгааныг салгах
    -Аль болох даарахгүй байх, илчлэг сайтай хоол унд хэрэглэх
    -Аян замд гарахаас зайлсхийх
    -Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх
    -Ойр дотнынхондоо мэдээлэх
    -Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа/-д мэдээлэх, бусдад хүргэх
            -Зөвлөмж:
– Зузаан, хүнд хувцас өмсөх нь хүйтэнд дулааныг сайн хадгалдаггүй. Зузаан хувцасласнаас хөлөрч, хөлсөндөө жиндэн улмаар жиндэх аюултай. Иймээс хүчтэй салхи шуургатай үед гадагш зайлшгүй гарах тохиолдолд дулаан, биед элбэг таардаг, хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх нь хөлрөх, даарахаас сэргийлнэ.
—Гадуур хувцас нягт нэхээстэй, ус нэвтэрдэггүй, юүдэнтэй байх нь тохиромжтой.
– Хүний биеийн дулаан толгойгоороо их алдагддаг тул малгай өмсөх хэрэгтэй.
– Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах нь зүйтэй.
– Зайлшгүй гарах тохиолдолд хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ асран хамгаалагчтай үлдээх
– Төөрч, осгохоос болгоомжлох
– Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх
– Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой мэдээллийг мэдээллийн хэрэгслийг ашиглан шуурхай, цаг алдалгүй холбогдох газарт мэдэгдэх.

scroll to top