Өвөрхангай аймгийн Хужирт сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна

75246588_413502856198797_6967066403044065280_o-1.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Хужирт суманд байгалийн гаралтай аюулт үзэгдэл, хүний үйл ажиллагаатай холбоотой ослын үеийн нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын түншлэл, удирдах бүрэлдэхүүний чадавхийг сайжруулах, гамшгаас хамгаалах тухай хууль, гамшгаас хамгаалах төрийн бодлого, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг сурталчлах, сургалт зохион байгуулах зорилгоор “Гамшгаас хамгаалах иж бүрэн” сургуулийг 2019 оны 11 дүгээр сарын 06-наас 08-ны өдрүүдэд зохион байгууллагдана.

Тус сургуулийг Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа Ж.Алтангэрэл удирдан зохион байгуулана сумын хэмжээнд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

scroll to top