“ЯГ ОДОО ТАТГАЛЗЪЯ” АЯНД НЭГДЭЛЭЭ

929901b23af64313cc2eedaf1d5e07e4efd0a25f.jpg

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Өвөрхангай-2020” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ Архидалтгүй Өвөрхангай” шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд архины хамааралтай болон архинд донтох эмгэгтэй иргэдтэй ажллах үүрэг бүхий аймгийн “Мэргэжлийн баг”, сумдын “Аддиктологийн баг”-ийн үйл ажиллагааг таниулах, сурталчилах, архины хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээ, санаачлага, сайн туршлагыг төрийн албан хаагч, иргэдэд түгээн дэлгэрүүлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх мэдээлэл, сурталтыг идэвхижүүлэх зорилгоор “Яг одоо татгалзъя” уриатай нэгдсэн аяныг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тус аяны хүрээнд Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бид Ажилтай орлогтой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аюулгүй орчинтой, эрх чөлөөтэй, аз жаргалтай халуун дулаан гэр бүл архигүй орчин “Яг одоо татгалзъя” уриалгыг дэмжин ажиллах болно.

scroll to top