ГАМШГААС ХАМГААЛАХ БУУХИА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2.jpg

Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн 1 жилтэй ангиудын сурагчдад “Гамшгаас хамгаалах мэдлэг олгох” хичээлээр үзсэн мэдлэгийг бататгах зорилгоор гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх буухиа тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Политехник коллежийн 129 оюутан 17 багш ажилчдын дунд зохион байгууллаа.

Тус тэмцээнд 13 багоролцож гамшгаас хамгаалах мэдлэг чадвараа сорьж эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, гамшиг ослоос урьдчилан сэргээлэх чиглэлээр үгийн сүлжээ бөглөх, осолдогчийг зөөвөрлөх, төөрсөн болон нурангинд дарагдсан үед дохио өгөх, гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлаа хэрхэн хангасан талаар аранзны үзлэг зэрэг 5 өртөөг дамжин даалгавар гүйцэтгэсэн.

Тэмцээнд тэргүүн байранд Зочид буудлын ажилтан” 1-21 бүлгийн Б.Гиваа багштай баг, дэд байранд “Нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан” 1-30 бүлгийн Т.Цэрэнбал багштай баг, гутгаар байранд “Гоо сайхан” 1-15 бүлгийн О.Ичинноров багштай баг, тусгай байранд “Ноос ноолуур боловсруулалтын ажилтан” 1-13 бүлгийн Б.Отгонцэцэг багштай анги хамт олон тус тус шалгарсаныг Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

scroll to top