АХУЙН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

c.jpeg

Он гарсаар Өвөрхангай аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 50 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 3 хүн түлэгдэж гэмтсэн 1 том хүн угаартсан байна.

Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна.

Иймд: Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах

Эвдрэл гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх

Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг ад тэсвэртэй материалаар

хийх, яндангийн цонолт халалтаас хамгаалах,  янданг дээврийн гадаргуугаас 60х80 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 60 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,

– Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

– Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,

– Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,

– Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгах

               Гэр орондоо утаа мэдрэгч суурилуулж, гал унтраагуур байрлуулах

Утаа мэдрэгчийн хэвийн ажиллагаа болон гал унтраагуурын хадгалах хугацааг тогтмол шалгаж, гэр бүлийн гишүүдээ гал унтраагуурыг хэрхэн ашиглах талаар зааж сургах.

Дуудлага өгөх, бусдад мэдэгдэх

Гал гарсан тохиолдолд 101 утсанд яаралтай дуудлага өгөх. Өөрөө дуудлага өгөх боломжгүй бол хөрш айлуудаасаа тусламж хүс, чанга дуугаар хашхирч бусдад мэдэгдэх,

Галын машины замыг чөлөөлөх, мэдээллээр хангах

Галын машин ирэх замыг чөлөөлж, гал гарсан газарт очих замыг зааж өгөх. Галын голомт хаана байгааг тодорхой хэлж, гэр байшингийн дотор хүн үлдсэн эсэхийг яаралтай мэдээллэхийг  Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top