БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР, КАРАОКЕ РЕСТОРАНД ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА

b.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2.1/2334 албан бичгийн хүрээнд аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Арвайхээр, Хархорин сумдад барилгын газар доорх болон нэгдүгээр давхар, нэг давхар баар, зоогийн газрын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах болон гал түймрийн хяналтын дүрэм, галын аюулгүй байдалтай холбоотой стандарт норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 28-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад С.Уранбаатар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Батсайхан, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хурандаа Ж.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.

Хяналт шалгалтанд Арвайхээр, Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг 23 караоке, баар, цэнгээний газар хамрагдаж аж ахуйн нэгж, байгууллага, барилга, байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага, норм MNS 5566:2005стандартын шаардлага хангахгүй, ослын гэрэлтүүлэг байхгүй, цонхыг гадна талаас нь төмөр хаалтаар тагласан зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрлээ. Илэрсэн зөрчлийг арилгах зорилгоор гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн хугацаатай заавал биелүүлэх албан шаардлага 20 аж ахуйн нэгж байгууллагад хүргүүллээ.

scroll to top