ХҮЙТНИЙ УЛИРЛЫН ДҮРЭМТ ХУВЦСАНД ШИЛЖИЖ ХУВЦАСНЫ БОЛОН ЖАГСААЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

j3.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/309, Өмнөд бүсийн төвийн захирагчийн А/02, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргын А/40 дүгээр тушаалаар Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 08:00 цагт хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжлээ.

Алба хаагчдыг хүйтний улирлын хувцсанд шилжсэнтэй холбогдуулан хувцасыг дүрмийн дагуу цэвэр үзэмжтэй өмсөж хэрэглэж байгаа байдал, бичиг баримт, биед байх зүйл, жагсаалын дүрмийн мэдлэг, цэрэгжилч жагсаалч байдалд үзлэг шалгалт хийж хувцасны нэгдсэн үзлэг зохион байгууллаа.

scroll to top