АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангайд гурав хоног ажиллаж байна. Амралтын өдрүүдэд иргэдийн төлөөлөл 200 орчим хүнтэй уулзалт хийж, тэдний санал сэтгэгдлийг сонссон юм.

Өнөөдөр төрийн албан хаагчийн ХАСХОМ гаргах үүрэг бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.


