Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

b1.jpg

Онцгой байдлын ерөнхий  газрын даргын  А/297 дугаар тушаалын дагуу Өвөрхангай аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Арвайхээр, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Уянга, Хархорин, Хужирт Нарийнтээл, суманд, Гамшгийн шуурхай удирдалгын мэргэжлийн удирдлага зохицуулалтын хэлтсийн тасгийн дарга дэд хурандаа Э.Эрдэнэбаатар ахлуулсан 2 ажлын хэсгийн бүрэлдэхүүн Есөнзүйл, Баян-Өндөр, Сант, Баянтээг сумдуудад бэлэн байдлыг үзлэгийг явуулах юм.  Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Хархорин, Хужирт, Есөнзүйл, Баянөндөр  суманд ажиллаж, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа. Мөн гамшгаас хамгаалах эрсдэлийн үнэлгээ,  гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэлтэй танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

scroll to top