ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БҮРД СУМАНД УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

0000.jpg

 Гамшгаас хамгаалах команд штабын сургууль 2019 оны 10 дугаар сарын 07-ны 22:00 цагт гамшгаас хамгаалах сумын алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохио өгснөөр эхэлж сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан. “Яаралтай цуглар” дохиогоор сумын Онцгой комиссын 27 гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 5 бүлэг нийт 71 хүн, 20 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулсан.

Мөн болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтыг зохион байгуулсан.

Сумын засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын 71 удирдах бүрэлдэхүүн хамрагдсан. Штабын дадлага сургуулиар Бүрд сумын нийт нутаг дэвсгэрт бэлчээрийн хортон мэрэгч ихээр тархаж бэлчээр талхлагдсан тул бэлчээрийн хөнөөлт мэрэгч цайвар үлийчтэй энгийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулах, цасан болон шороон шуурга, мал амьтаны гоц халдварт шүлхий өвчний үед харилцан ажиллагааг хэрхэн зохион байгуулах, үүсэн нөхцөл байдлыг газрын зурагт болон бодит байдалд оруулан ажиллах 72 цагийн дадлага сургууль болон танхимын сургалтыг зохион байгуулсан. Мөн сумын сайн дурын 120 иргэн, ерөнхий боловсролын 228 сурагч нийт 490 хүнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтуудыг шат дараатайгаар зохион байгуулсан.

Тус сургуулилтын сэргээн босголтын ажиллаар сумын  дотоодын нийт бүтээгдэхүүний 90 гаруй  хувийг бүрдүүлдэг мал аж ахуйн салбарын үндсэн суурь болсон бэлчээрийн талбайн хэмжээ жилээс жилд багасаж үржил шим нь буурч, сүүлийн жилүүдэд манай сумын 5,6 сая га бэлчээр нутгийн 40 гаруй хувь нь буюу 2,2 сая га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготно тархаад байгааг мэргэжлийн байгууллагууд тодотгох судалгааны дүнгээр баталгаажуулсан тул тархалт ихтэй сумдын иргэд малчдын хүчийг ашиглан мэрэгчтэй энгийн аргаар тэмцэж, үлийн цагаан огтонын тархалтын хүрээг багасгах, бэлчээрт учируулах хөнөөлийг бууруулах зорилгоор  Бүрд сумын “ХАР ТОЛГОЙ”, “АМАН БУЛАГ”, “МАНДАЛ”, “ҮЗҮҮР ХАВТГАЙ” гэдэг газруудад 15 техник хэрэгсэл, 10 бүлэг 4 чиглэлд нийт 154 хүн 3 өдөр ажиллаж нийт 10877 га газар огтоно устгалыг зохион байгуулж 5036 огтоно устгасан байна. Огтоно устгалын ажилд мэргэжлийн байгууллагууд заавар зөвлөмж, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа өгч 3 өдөр хамтарч ажилласан. Үлдсэн га талбайг сумын засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгч огтоно устгалын ажлыг цааш үргэлжлүүлэн бүрэн устгал хийгдэнэ.

scroll to top